БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж, Нарантуул олон улсын худалдааны төвийн урд замд Т.Spacio маркийн авто машины жолооч Ж нь явган зорчигч 34 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн БЗД-ийн нутаг Их тойруу Сансарын тунелийн хойд замд N.Pulsar маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 50 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.