Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Сархиаг гэх газар өвөлжилж байсан малчны 15 настай хүү энэ сарын 16-нд хониндоо яваад ор сураггүй болжээ. Энэ талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь Онцгой байдлын албаны утсанд өгсөн байна.
Дуудлагын дагуу Гал унтраах 43 дугаар ангийн 10 алба хаагч, онцгой байдлын алба хаагчид ар гэрийнхний найман хүнтэй хамтарч эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, хүүгийн цогцсыг олжээ. Хүү гэрийнхээ ойролцоох өндөр хаднаас унаж амиа алдсан байжээ.