Нийслэл, дүүргийн прокурорын газруудын 2015 онд хийсэн ажлын тайлангийн хурал 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэл, дүүргийн прокурор болон орлогч, туслах прокуроруудын бүрэлдэхүүнтэйгээр боллоо. Тус прокурорын газруудаас 2015 онд хийсэн ажлаа тайлагнаж, үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудал, дэвшүүлэх зорилтоо тодорхойлж прокуроруудаас хяналтын ажлыг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээл, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлын талаар тодорхой саналуудыг гаргасан байна. Тайлангийн хуралд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар 2016 онд хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх болон прокурор, ажилчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах талаар тодорхой үүрэг, даалгавруудыг өгсөн байна.