Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүүлийн оронгоос хамаарч 1-6-р саруудад төлнө

2016-1-18
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж,  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


 


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” журмын дагуу Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай” А/33 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах Төв комиссын бүрэлдэхүүнийг баталж, даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллаж байна.
 
Энэ жилийн ажлыг зохион байгуулах чиглэлээр Төв комисс дараахь үүргийн дагуу ажиллана.

    Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31–ний өдрүүдэд зохион байгуулах
    Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулах
    Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж, төсөвт хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Татварын газар, нийслэлийн Авто замын газар, дүүргүүдийн Засаг дарга нар
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын 3.4 дэх заалтын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь

-1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард
-2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард
-3, 8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард
-4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард
-5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард албан татварт хамрагдахаар зохион байгуулж, тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Татварын газар , Улаанбаатар хотын газар
 

    Албан татвар, төлбөр хураах ажилтнуудыг томилон, удирдлага арга зүйгээр ханган татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвийг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Татварын газар
    Албан татвар, төлбөр төлөөгүй, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийг гудамж замд суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Татварын газрыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв
    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн зүгээс нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах хугацааны явцад зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчид хүргэгдэх “Зөрчлийг баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудас”-ны ард талд сануулга, анхааруулга хавсарган хүргүүлж ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв
    Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлсний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж ажиллахыг Авто тээврийн үндэсний төв
    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах дүүргийн Салбар комиссыг байгуулан ажиллуулах, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор ангилж, нутаг дэвсгэрийн зарчмаар нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж, хуулийн хугацаанд бүрэн хамруулахыг дүүргүүдийн Засаг дарга нар
    Нийслэлд бүртгэлтэй идэвхтэй тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгож, “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг дотоод нөөц бололцоогоо ашиглан өргөжүүлж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн программтай уялдуулах; албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлэх; албан татвар, төлбөрийн орлогын төрөл бүрээр тус бүр нэг данстай болгон орлогын мэдүүлгийг нэг загварт оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар, нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар хотын банк
    Албан татвар, төлбөр хурааж байгаа  нэг цэгийн үйлчилгээн дээр Улаанбаатар хотын банкны салбар байрлуулж ажиллуулахыг Улаанбаатар хотын банк
    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах,  ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2016 оны нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдсан 396.0 төгрөгийн эх үүсвэрээс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс
    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулахад зарцуулагдах зардлын батлагдсан төсвийг холбогдох хууль тогтоомж, заавар журмын дагуу хугацаа алдалгүй санхүүжүүлж, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог  ханган ажиллахыг нийслэлийн Авто замын газар
    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах төвлөрсөн үйлчилгээний цэгүүдийг тогтмол ажиллуулахыг нийслэлийн Татварын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгт хуулийн хугацаанд хамруулан зохион байгуулж, үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд Төв Комиссд хариуцан танилцуулна.

 
Хэвлэлийн бага хурлын үеэр Улаанбаатар хотын  Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, зохион байгуулах Төв комиссын дарга Б.Бадрал “Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор татвар төлөх шинэ журам хэрэгжсэнээр иргэдийн дараалал үүсч, цага хугацаа алдахгүй байх бүх боломжийг хангаж байна. Иргэд авто тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөрийг хугацаандаа төлснөөр хуульд заасны дагуу таны төлсөн төлбөрийг нийслэлийн авто замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, зам дагасан тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээ зэрэг ажилд зарцуулж байгаа юм. Жишээ нь өнгөрөн жил өрнөсөн хамгийн том ажлаас зуслангийн чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг дурдаж болно. Иргэд маань үүргээ биелүүлж, шинэчлэгдсэн журмын дагуу татвараа төлөхийг уриалж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.91.115.39)
    Tsagaan tolgoit uhehdee uher buugaa tavij bna daa
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.21.37)
    Hend heregtei yum be umnu nb zugeer tuluud yavaad boldog bsisan tsagaan sar boloh gej bhad tumen gai yumaa
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    13 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    13 цаг 32 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    16 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    16 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    16 цаг 40 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 16 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    17 цаг 45 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    17 цаг 56 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    18 цаг 15 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    18 цаг 40 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    18 цаг 51 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    19 цаг 13 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    19 цаг 17 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    19 цаг 35 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    19 цаг 57 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    20 цаг 4 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    20 цаг 29 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    20 цаг 36 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    20 цаг 42 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    20 цаг 46 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК