Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал тус аймгийн Их Уул сумын "Шивлэг" баг /сумын төвөөс баруун хойш 30 км зайтай/ Хавчигийн анга гэх газар иргэн Б-ын хотонд энэ сарын 11-13-ны өдөр хоёр үхэр үхсэн байна.
Мэргэжлийн байгууллага үхсэн үхрээс дээш авч шинжлэхэд малын галзуу өвчин болох нь тогтоогджээ. Тиймээс голомтод нэг өрхийн хоёр том хүн, нэг хүүхэд, долоон адуу, 61 үхэр, 220 ямаа, нийт 288 мал 115 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Түүнчлэн сумын Засаг даргын А-05 тоот захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.