Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох дөрөвдүгээр дээд чуулган Төрийн ордноо үргэлжилж байна.
Уг холбооны тэргүүнд нийт 10 эмэгтэй нэр дэвшиж байгаа юм.
Тухайлбал, Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Г.Байгальмаа, Ц.Одонтунгалаг, И.Нарантуяа, Д.Оюунцэцэг, Л.Нармандах, Г.Хажидмаа нар нэр дэвшисэн билээ.
Тэгвэл чуулганы явцад холбооныхоо тэргүүнд нэр дэвшсэн гишүүдийн зургаа нь нэрээ татаж авлаа. Харин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа, Г.Хажидмаа, И.Нарантуяа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга нар өрсөлдөхөөр боллоо.
Өглөөний 10.00 цагт эхэлсэн чуулган 13.00 цаг хүртэл нээлттэй горимоор үргэлжилж байгаад 13.00 цагаас хаалттай горимд шилжив.
Хурлын талаар үргэлжлүүлэн хүргэх болно.
Сэтгэгдэл (2)