Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумыг энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулахаар болжээ.
Долоо дахь удаагийн энэхүү форумыг Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциаци хамтран зохион байгуулах аж.
Тус форумаар "Сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлүүд", "Бие даасан хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих", "Сүлжээнд холбогдон ажиллах эх үүсвэрүүдэд үүсч буй техникийн болон санхүүгийн асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжууд", "Хязгаарлагдмал хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх технологийн шийдлүүд","Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга" гэсэн асуудлуудыг хэлэлцэх юм байна.