Манай улсын гурван сая дахь иргэн өнгөрсөн оны нэгдүгээр сард Өмнөговь аймагт мэндэлж, монголчууд бид улам олуулаа болов. Тэгвэл Х.Монголжин охин 60 гаруй мянган дүү дагуулжээ. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээгээр 2015 оны эцэст манай улсын хүн ам 3.061.600 болж, өмнөх оны мөн үеэс 65.600 хүн буюу 2.2 хувиар өсчээ. Улсын хэмжээнд нийт 82.150 хүүхэд төрсний 1255 нь гадаадад мэндэлсэн байна.
Сэтгэгдэл (2)