Монголын хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч” өрсөлдөөнт ТВ шоу нэвтрүүлэгт нийт 27 оролцогч авъяас билгээ сорьсноос шилдэг 8 оролцогч 4-р шатанд тунаж үлдсэн.
4-р шатны шилдэг 8 оролцогч Хүннү молл-н тайзнаа үзэгчдийн өмнө өрсөлдлөө. Оролцогчдын даалгавар нууц байсан бөгөөд “хутганаас” өөр материал гаднаас оруулахгүй, “mystery box” өгөн даалгаврыг өөрсдийн сэтгэмжээр биелүүлсэн юм. Сонирхуулахад 4-р шатны 4 хэсэг бүрт өөр өөр материал өгөн оролцогчдын чадвар чанар чансааг үнэлжээ.
Өмнөх шатуудад хэсэг бүрт 3 хүний бүрэлдэхүүнтэй өрсөлддөг байсан бол энэ шатанд 8 хүн 4 хэсэг болон гахайн нуруу, далайн бүтээгдэхүүн, тахиа, үхрийн гол мах гэсэн 4 төрлөөр өрсөлдөж ширүүхэн өрсөлдөөн боллоо.
Мөн үзэгчдийн дунд үнэртэх, хэрчих тэмцээн явуулж President брэндийн бүтээгдэхүүний гарын бэлгээр урамшуулсан.