Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн сумын малчдад аймгийн нөөцөнд байсан өвчийг үнэгүй тарааж эхэлжээ.
Тодруулбал Булган Хүрмэн, Баяндалай Сэврэй, Ноён зэрэг суманд нэгдүгээр сараас хойш 4 удаа цас орж цасны зузаан 20-30 см болж өвөлжилт хүндэрч эхэлсэн байна.
Тиймээс аймгийн нөөцөөс 440 боодол өвс ирснийг малчдад үнэгүй тарааж байгаа аж. Одоогоор сумын нөөцөд 10 тонн өвс, 3.8 тонн тэжээл үлдсэн гэдгийг эх сувалж мэдээллээ.
Сэтгэгдэл (3)