Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 19-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 20-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3840 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 135, зөрчлийн 1142, согтуугийн 417, зам тээврийн ослын 318, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 88 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Сүхбаатар аймагт “МСҮТ-д сурдаг 15 настай эмэгтэй М нь МСҮТ-ийн байранд химийн бодисонд хордсон байдалтай ирсэн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад “Натри гидрогсид” гэх химийн бодис олсон МСҮТ-ийн хоёр хүүхэд химийн багшдаа үзүүлэхээр авч хичээлдээ очоод тоглож байгаад санамсаргүй асгаж хүүхдүүд хордсон байжээ. Аймгийн ОБГ-аас 1.002 хувийн тархалттай байна гэж мэдэгдсэн байна. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим