БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болдыг нэгдүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад эдүгээ БНСУ-ын 2500 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд тус улсад манай улсын 29.000 орчим иргэн сурч, ажиллаж амьдарч байна. Энэхүү тоон үзүүлэлт нь манай хоёр орны улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын харилцаа улам өргөжиж буйн илрэл юм.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийг тавтай харилцан зорчуулахад хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.
Мөн энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд БНСУ-ын мэдээллийн технологийн ололт тэр дундаа цагаачлалын байгууллагын цахим үйлчилгээний талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийллээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)