“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд” ТББ-аас өчигдөр 1930-1940 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн 500-600 ахмад настан амьд сэрүүн байгаа талаар мэдээллээ. Төрийн бус байгууллагын гишүүн, Ш.Батсүх “Төр засаг 1998 оны Цагаатгалын хуульд өөрчлөлт оруулж, хэлмэгдсэн ахмадуудад орон сууц олгодог болно гэсэн ч өдийг хүртэл хэлсэндээ хүрээгүй.
Тиймээс нэг бол орон сууцаа өг, эсвэл хэлмэгдүүлэлттэй дүйцүүлэн тус бүр 90-ээс доошгүй сая төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардаж байна” гэв. Тэдний мэдээлж буйгаар 1930-1940 оны хэлмэгдэлтэд өртсөн ахмадуудад төрөөс нөхөн олговор гэж нэг сая төгрөг л өгчээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)