Өнгөрсөн 2014 онд Улсын прокурорын ерөнхий газарт орон нутгийн прокурорууд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан, Прокурорын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр боллоо. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын тухайд өнгөрсөн онд нийт 833 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ. Харин 2015 онд 633 эрүүгийн гэмт хэрэг бүртгэгдэж, шалгагдсан байна. Гарсан эрүүunay хэргийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг байжээ.
Жишээлбэл, бурхны соёлын үнэт өвүүдийг хулгайлж, бусдад нууцаар худалдан, борлуулах хэрэг тав бүртгэгдсэн байна.
Баян-Өлгий аймгийн тухайд ОХУ-ын иргэд, цөөн тооны Монгол иргэдтэй хамтран тус аймгийн малчдын малыг хилээр хууль бусаар гаргах, хулгайлах хэрэг нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй адууг ОХУ-ын хилээр хэн гэгч хулгайгаар гаргасан бэ гэдгийг тус аймгийн хуулийн байгууллагынхан илрүүлж чадаагүй байна.
Д.Дуулим