Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хуурамч архитай тэмцэх талаар цагдаагийн байгууллага мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж байгаа.
Үүний хүрээнд Баянгол дүүргийн гуравдугаар хороо, “Нарны гүүр”-ний урд өнөөдөр үүрээр цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Kia Bongo” автомашиныг зогсоож шалгажээ.
Шалгалтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд суух 42 настай эрэгтэй Х гэгч нь “Далай” нэртэй акц болон шинжилгээний хуудасгүй 5740 ширхэг архи тээвэрлэж явсныг саатуулсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)