Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Биокомбинатын ... тоотод оршин суудаг иргэн Ж /45 настай, эрэгтэй/ гараашдаа “Huyndai Porter” автомашинаа халаахаар ил гал түлснээс гал алдаж, гарааш болон “Mustang-5” мотоциколь шатжээ.
Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Гал түймрийг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65, 30 дугаар ангийн алба хаагчид унтраажээ.