Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх бүхий албан тушаалтнууд ингэж ярьжээ

2016-1-21
0
ЖИРГЭХ

        Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтнууд төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагуудад ажилладаг бөгөөд тэдгээрийг эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/ хэмээн нэрлэдэг юм. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан семинарын үеэр Сүхбаатар, Дорнод аймгийн, мөн Зам тээврийн яамны ЭБАТ-уудтай ярилцав.

 

Ж.Жаргалсайхан: ЭБАТ-ын ажлын утга учир бол төрийн албан хаагчдыг авлигын эрсдлээс хамгаалах юм

Сүхбаатар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, эрх бүхий албан тушаалтан Ж.Жаргалсайхантай ярилцав.

 

-Та Сүхбаатар аймгийн ИТХ-ын хэмжээнд хэчнээн мэдүүлэг гаргагчийг хариуцаж ажилладаг вэ?

-2012 оноос эхлэн аймаг, сумын бүх шатны ИТХ-ын 336 төлөөлөгчийн материалыг салбар ЭБАТ-уудын бүрдүүлсний дагуу хянаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. ЭБАТ-ын ажлын утга учир бол төрийн албан хаагчдыг авлигын эрсдлээс хамгаалах юм. Түүнчлэн төрийн албан хаагчдынхаа нэр төрийг хамгаалах нь бидний ажлын гол зорилго байх ёстой.

 

-Таныг ЭБАТ-аар ажиллаж байх хугацаанд мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах, олон нийтэд мэдээлэхтэй холбоотой ямар нэгэн зөрчил гарч байв уу?

-Том хэмжээний зөрчил бол гарч байгаагүй. Гэхдээ нэгэнт харилцаа үүсч байгаа учраас ямар нэгэн асуудал тохиолдож байна. Зарим сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд мэдүүлэг гаргахын ач холбогдлыг ойлгохгүй тал бий. Мэдүүлэг гаргах байтугай Авлигын эсрэг хууль байдгийг ч мэдэхгүй хүн төлөөлөгчөөр сонгогдож байна. Ийм хүмүүс мэдүүлгээ буруу, дутуу гаргана, бүр гаргахгүй байсан ч удаатай. Эхний жилдээ иймэрхүү хүндрэл гарч байсан бол одоо үүргээ ухамсарладаг болсон. Энэ талын сургалтыг ч бидний зүгээс хангалттай хийсэн.

 

-Сонирхлын зөрчлийн хууль хэрэгжсэнээр ЭБАТ-уудын ажлын хүрээ нэлээд өргөжсөн. Энэ хуульд нийцүүлж УИХ-ын байнгын хорооноос тогтоол гарган хэрэгжүүлж байгаа. Эдгээр хууль тогтоомжуудыг газар дээр нь хэрэгжүүлж байгаа ЭБАТ-ын хувьд ямар санал сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Нийтлэг харагддаг асуудал гэвэл төрийн албан хаагчид маань өөртөө үйлчлэх хууль эрх зүйн актуудаа судалдаггүй. Хувь хүн өөрөө санаачилга гаргаж судлах ёстой шүү дээ. Бидний ажилд хамгийн их хүндрэл учруулдаг зүйл нь энэ. Тиймээс зориуд хөрөнгө гаргаж, сурталчилгааны ажил заавал хийх шаардлагатай болдог. Тиймээс гарч байгаа хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийн өөрчлөлтийг ЭБАТ-ууд бид өөрсдөө хамгийн түрүүнд уншиж, танилцаж, судалж мэдэх ёстой. Үүнийгээ эзэмшсэн байх ёстой.

 

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор нэлээд олон хүнийг мэдүүлэг гаргагчдын жагсаалтаас хассан. Үүнийг та юу гэж үздэг вэ?

-Энэ бол их зөв шийдвэр болсон. Бид энэ асуудлаар өмнө нь санал гаргаж хэлдэг байсан. Яг тэр хэлж ярьж байсан албан тушаалтнууд хасагдсан байна лээ. Одоо бол яг ИТХ-ын түвшинд сонгогдсон төлөөлөгчдөөс мэдүүлэг авах нь зүйтэй. Тэд их бага ямар нэгэн хэмжээгээр хүний эрх ашигтай холбоотой, хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахад наад зах нь гар өргөж батлалцаж байгаа учраас үүнийхээ төлөө хариуцлага хүлээх учиртай.

 

Д.Жавхлан: АТГ-тай маш ойр харилцаж ажилладаг

Зам тээврийн яамны Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтан Д.Жавхлантай ярилцав. Тэрээр төрийн албанд арав гаруй жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 7 жилд нь АТГ-ын ЭБАТ-аар ажиллаж байна.

 

-Та АТГ-аас зохион байгуулдаг ээлжит сургалтад оролцлоо. Энэ сургалтын ач холбогдлыг юу гэж үздэг вэ?

-Жил бүр ЭБАТ-ыг давтан сургах, мэргэшүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж ойлгодог. Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж авах ажлыг гүйцэтгэдэг бидний хувьд хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр АТГ-аас байнга арга зүйн зөвлөгөө, туслалцаа авах шаардлагатай байдаг. Зарим хууль шинээр батлагдсантай холбогдуулан, мөн хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан мэдлэг, ойлголтоо улам нэмэгдүүлж, энэ удаагийн сургалтаас илүү олон зүйлийг таньж мэднэ гэж найдаж байна.

 

-Зам тээврийн салбарын хэмжээнд хэчнээн мэдүүлэг гаргагч байдаг вэ?

-Салбарын хэмжээнд 400 гаруй мэдүүлэг гаргагч бий. Зам тээврийн яаманд 130 орчим мэдүүлэг гаргагч байгаа.

 

-ЭБАТ-аар ажиллаж байхад ямар нийтлэг асуудал, бэрхшээл тохиолдож байна вэ?

-Төрийн албан хаагчид орлогынхоо хэмжээг гаргаж мэддэггүй. Хамаарал бүхий этгээд гэдэгт хэнийг оруулах вэ гэдгээ бас мэддэггүй. Тэр байтугай нэг гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтоо мэдэхгүй ч байх нь бий. Мөн хувь хүн, хуулийн этгээдтэй холбогдсон харилцаагаа ялгаж салгадаггүй. Энэ бүхнийг төрийн албан хаагч нэг бүрт таниулж, ойлгуулж ажилладаг.

 

-АТГ-тай хэр ойр хамтарч ажилладэг вэ?

-Сүүлийн жилүүдэд хамтарч ажиллаж байгаа, маш ойр харилцаж ажилладаг. Ойлгомжгүй зүйл гарахад манай салбарыг хариуцсан АТГ-ын ажилтантай тухай бүр холбогдож арга зүйн заавар зөвлөгөөг шуурхай авдаг. Ямар нэгэн саад бэрхшээл, хүндрэл чирэгдэл гардаггүй.

 

Э.Нандин-Эрдэнэ: Мэдүүлгийг цахимаар авах нь бидний ажлын ачааллыг хөнгөлж байна

Дорнод аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Сум орон нутаг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтан Э.Нандин-Эрдэнэтэй ярилцав. Тэрээр аймагтаа авлигатай тэмцэх үйл ажиллагааг 2007 оноос хэрэгжүүлж байгаа юм.

 

-Одоогийн байдлаар нийт хэчнээн мэдүүлэг гаргагчийг хариуцан ажиллаж байна вэ?

-Анх Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар тогтоолоор 480 гаруй мэдүүлэг гаргагчийг хариуцан ажиллаж байсан. Одоо 20 дугаар тогтоолын дагуу 192 төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах ажлыг гүйцэтгэж байна.

 

-ЭБАТ-аар ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

-Хүндрэл бэрхшээл гэх юм бол нийтлэг байдлаар бид сургалт семинарт хамрагдах үеэрээ ярьж хэлдэг зүйл байна. Бид мэдүүлэг бүртгэх, хадгалах, хянахаас гадна авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг давхар хариуцаж байгаа. Энэ нь нэлээд ажлын ачаалал үүсгэж байна. ЭБАТ-ын ажил бол бидний үндсэн гол ажил биш. Хавсарч хийдэг учраас ачаалал ихтэй. Ялангуяа мэдүүлэг бүртгэж байгаа яг энэ цаг мөчид орон нутагт тайлан мэдээ авах, нэгтгэх, дараа оныхоо ажлыг төлөвлөх, сум, агентлагийн ажлыг дүгнэх зэрэг ажлуудтай давхацдаг учраас цаг хугацааны хувьд нэлээд ачаалалтай байдаг.

 

-ХОМ бүртгэх хуулийн хугацааны хувьд асуудал байна гэсэн үг үү?

-Тийм. Яг энэ хугацааны хувьд ачаалалтай байдаг.

 

-ЭБАТ-ын ажлыг анхнаас нь хийж ирсэн туршлагатай хүний хувьд орон нутагт мэдүүлэг гаргагчидтай харилцаж ажиллахад ямар хандлага илүүтэй ажиглагдаж байна вэ?

-Анх 2006 оноос мэдүүлэг авч байхад бэрхшээлтэй байсан. Төрийн албан хаагчид маань хуулийнхаа цар хүрээ, ач холбогдлыг ойлгодоггүй, мэдүүлэх үүргээ мэддэггүй, зарим нь хөрөнгө орлогынхоо тодорхой хэсгийг зориуд нуух, үнэн мэдүүлбэл эргээд би татварын дарамтад орно гэсэн байдлаар ханддаг байсан. Сүүлийн жилүүдэд ийм хандлага байхгүй болсон. Ер нь бол төрийн албан хаагчид мэдүүлэх үүргээ ухамсарладаг болсон.

 

-ЭБАТ-аар ажиллах хугацаанд мэдүүлгийн бүртгэх, хянахтай холбоотой ямар зөрчил илэрч байсан бэ?

-2009 оноос хойш манай аймгийн хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил гараагүй. Түүнээс өмнө манай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүнтэй холбоотой асуудал гарсан. Энэ нь тухайн албан тушаалтны хуулийн талаарх ойлголт буруу байснаас үүдсэн зөрчил.

 

-ЭБАТ-ы хийдэг бас нэг ажил нь сургалт, сурталчилгаа байдаг. Энэ чиглэлээр аймагтаа ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Өмнө нь би Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн байхдаа сургалт, сурталчилгааг хариуцдаг байсан. Энэ хүрээндээ авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх сургалтыг хийх боломжтой байсан. Одоо харин орон нутаг хариуцаж ажиллахад сургалт, сурталчилгааны ажил заримдаа орхигдох гээд байдаг. 2015 онд Төрийн албаны зөвлөлтэй хамтран төрийн албаны болон сонирхлын зөрчлийн хууль тогтоомжийн асуудлаар сумын 300 гаруй албан хаагчийг хамруулж зохион байгуулсан. Аймагтаа салбар ЭБАТ-ууддаа сургалтыг байнга өгч байгаа. Манай аймгийн нэг онцлог нь жилд 2 удаа бүх сумыг хамруулан шалган туслах ажил хийдэг. Энэ үеэрээ сургалт хийж, арга зүйн заавар зөвлөгөө өгч ажилладаг.

 

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар авдаг болсон. Энэ нь орон нутагт хэр ахицтай байна вэ?

-Энэ нь бидний ажлын ачааллыг тодорхой хэмжээгээр хөнгөлж байгаа.

 

-АТГ орон нутагт салбаргүй. Тиймээс орон нутаг дахь төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах үйл ажиллагааг ЭБАТ-уудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Энэ ажлыг Та хэр үр дүнтэй гэж үздэг вэ?

-Бидний хувьд үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ АТГ-ын ЭБАТ-ы ажлыг давхар гүйцэтгэдэг учраас зарим тохиолдолд хүч мөхөсддөг тал бий. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 20 дугаар тогтоолоор ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалтнуудаас мэдүүлэг авахгүй болсон. Миний хувьд өөрөөсөө дээш зэрэглэлийн албан тушаалтнуудаас мэдүүлэг авдаг. Асуудал хааяа гарна. Тиймээс Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, ЭБАТ-уудын шатлалыг ахиулж өгвөл зүгээр санагддаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    8 цаг 21 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    8 цаг 29 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    10 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    11 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    11 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 13 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    12 цаг 42 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    12 цаг 53 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    13 цаг 12 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    13 цаг 37 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    13 цаг 48 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    14 цаг 9 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    14 цаг 13 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    14 цаг 32 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    14 цаг 53 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    15 цаг 1 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    15 цаг 26 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    15 цаг 33 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    15 цаг 39 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    15 цаг 43 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК