08.30 цагт: Монголын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах "Сайдын нэрэмжит" 4 дэх удаагийн уралдаан АТҮТ-ийн хурлын зааланд эхэлнэ.
09:00-13:00 цагт: “Уур амьсгалын өөрчлөлт: тоо бүртгэл, чадавх, санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудал, “СҮЛД” хурлын танхимд болно.
09.30 цагт: Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй "Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2015" шалгаруулах болзолт уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ "УБЦТСүлжээ" ТӨХК-ийн Зүүн түгээхийн төв байранд болно.
11.00 цагт: Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгыг өөрчлөх тухай ярилцах Хууль зүйн сайд Д.Дорлигжавын Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, багш, албан хаагчидтай хийх уулзалт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлах "Жанжин" клубт болно.
11.00 цагт: Бөхийн өргөөний арын талбай дээр Архангай аймгийн Тариат сумын цагаан идээний үзэсгэлэн худалдааны нээлт болно.
12.00 цагт: МИАТ компани ажилчдаа хууран мэхэлж байгаа талаар тус компаний ажилчид Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
14.00 цагт: Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөрийн эхний хэлэлцүүлэг БСШУЯ-нд болно.
15.00 цагт: Хөгжлийн хөтөлбөр намын Бага хурал Засгийн Газрын XI байранд болно.