Төмөр замд, галт тэргэнд хүн дайруулж амиа алдлаа гэх мэдээлэл ойр, ойрхон гарах болжээ. Хамгийн сүүлд буюу өчигдөр төмөр Замын 396-р км-ийн 8-р зуутад галт тэргэнд дахин нэг хүн дайрагдаж нас барсан байна. Мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгахад Баянгол дүүргийн 18 хороонд оршин суух 49 настай эрэгтэй М нь 4301-р галт тэргэнд дайрагдаж нас барсан байжээ. Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Д.Дуулим