Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 21-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 22-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3989 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 167, зөрчлийн 1056, согтуугийн 488, зам тээврийн ослын 382, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 78 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, БЗД-ийн 14-р хороо “НОУХТөвийн Өргөтгөлийн хэсэгт 01-р сарын 21-нд сэжиг бүхий иргэнийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад, СХД-ийн 22-р хороонд оршин суух 51 настай эмэгтэй Бнь “Винтов” бууны сум 20-ыг худалдах гэж байсныг илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)