Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаа учир бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн. Тэгвэл уг асуудлыг БСШУЯ-ын холбогдох албаныхан хэлэлцээд Нийслэлийн ЕБС-уудын бага ангийн сурагчдын амралтыг сунгалаа. Бага ангийн хичээл хоёрдугаар сарын 2-нд эхэлнэ аж.
Үүний дагуу Ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин 5 хоног сунгаж, хоёрдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯаманд хүргүүлсэн учир дээрх шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл (2)