СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 32-н гэрэл дохиотой уулзварт Hyundai Starex маркийн автомашины жолооч С нь явган зорчигч 49 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн байна.
Хөдөө орон нутагт цаг агаарын байдал хүндрэн цасан шуурга шуурч даваа гүвээ хальтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хангалтгүй байгаа тул хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судлаж онцын шаардлага байхгүй бол хөдөө орон нутгийг зорихгүй байх. Хэрэв та зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа бол тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцөө сайтар бэлтгэн цаг агаарын нөхцөл, зорчих хэсгийн гадаргууны байдал, хажуу болон хоорондын зайг зөв сонгох, өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.