Солонгосын охидын гурван хамтлаг манай улсад ирэх хоёрдугаар сарын 3-нд тоглохоор болжээ. К-Pop урсгалаар уран бүтээл хийдэг “W.W.Y”, “Super girls”, “Dream” хамтлагууд дэлхийн 20 гаруй оронд аялан тоглолтоо амжилттай хийжээ. Тэд хамтарсан таван цомог гаргасан бөгөөд К-Pop урсгалыг дэлхийд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ийн аялан тоглолт хийж эхэлсэн аж. Монголд тоглох тоглолтыг “Сондор” фильмийн залуус хариуцах аж.
Сэтгэгдэл (1)