Монголын үндэсний бөхийн холбоо, “Жем интэрнэшнл” групп хамтран зохион байгуулдаг Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, гарьд Д.Рагчаа, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй 224 бөх зодоглосон юм. Улмаар Ө.Даваабаатар түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт улсын аварга Э.Оюунболд, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үлдэв.
Сэтгэгдэл (2)