Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна.
Тухайлбал, өнөөдөр 11:00 цагт тус газраас 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаарх "Шүүн таслах ажлын нэгдсэн дүн мэдээ" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлажээ. Өнгөрсөн онд Монгол Улсын шүүх эрүү, иргэн, захиргааны нийт хичнээн хэрэг хянан шийдвэрлэсэн, энэ нь өмнөх оныхтой харьцуулахад өссөн, буурсан эсэх үзүүлэлтүүдийг гэмт хэргийн төрөл тус бүрээр нарийвчлан гаргасан (өнгөрсөн онд Өршөөлийн тухай хууль хэрэгжсэн) нэгдсэн дүн мэдээг танилцуулах тул ажээ.