Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг салбар хооронд “шидсэн чулуу” болгож болохгүй

2016-1-25
0
ЖИРГЭХ

      Зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг бууруулах шаардлага байна

 

 Судлаачдын зүгээс зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлжээ. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Харин Замын цагдаагийн газраас өгч буй мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.

2014 оныг өмнөх 10 жилийн түвшин буюу 2005 оны түвшинтэй харьцуулахад зам тээврийн ослын дуудлага 17.6 дахин, бүртгэгдэж шалгагдсан зам тээврийн осол 6.2 дахин, түүнээс үүдэлтэй нас баралт 41.6 хувиар, гэмтсэн хүний тоо 39.5 хувиар тус тус өсчээ.

 

Осол хэргийн хамгийн гол буруутан ЖОЛООЧ

Зам тээврийн гэмт явдлын шалтгаан, нөхцөлд хүн, тээврийн хэрэгсэл, зам-орчны олон хүчин зүйл хамаардаг гэж шинжлэх ухааны түвшинд томьёолон авч үздэг ба Монгол Улсад гарч буй зам тээврийн осол, хэргийн 99.9% нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн 2014 оны тоон мэдээлэл байдаг. Үүний 95.3% нь жолоочийн, 4.6% нь явган зорчигчийн буруугаас гэжээ. Автозам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслээс шалтгаалж гарсан зам тээврийн ослын 33 тохиолдол бүртгэгдсэн нь нийт бүртгэлтэй ослын 0.1 хувьтай тэнцүү байна. Техникийн шалтгаанаар гарсан зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.

 

Жолоочийг хууль зүйн болон сэтгэл зүй, ёс зүйн сургалтад хамруулдаг байх шаардлагатай

 

Замын стандарт,  нөхцөл муу, тээврийн хэрэгслийн чанар хангалтгүй (86% нь 10-с дээш жилийн насжилттай) манай оронд бүх зам тээврийн ослын шалтгааныг жолоочийн буруу хэмээн явцуу хүрээнд хариуцлага оногдлуулах байдлаар шийдвэрлэж байгаа нь тогтолцооны хувьд онцгой анхаарах асуудал мөн. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны бодлогод зам тээврийн осол гарахгүй байх “нөхцөл”-ийг хангах, бүрдүүлэхэд түлхүү чиглэж байгаа бол манай улсад нөхцөлөө хангалттай бүрдүүлэхгүйээр “хяналт тавих, хариуцалага тооцох” чиглэл давамгайлж байна.

 

Өнөөгийн байдлаар жишиг хөтөлбөрийн дагуу “В” ангиллын жолооч бэлтгэх сургалт 120 орчим цаг, үүний төлбөр нь 250-280 мянган төгрөг байгаагаас харахад нэг цагийн сургалтын хөлс 2083 төгрөгөөр тооцогдож, хамгийн энгийн гадаад хэлний сургалтын төлбөрөөс бараг 5 дахин хямдаар явагдаж байна. Жолооч бэлтгэх сургалтын тогтолцоог шинэчлэх, жолоочийн хандлагыг өөрчлөх, осол, зөрчил гарсан тохиолдолд хууль зүйн болон сэтгэл зүй, ёс зүйн сургалтад хамруулдаг байх шаардлагатай. Үүнд эрүүл мэнд, сэтгэл зүйн чиглэлийн байгууллагуудыг татан оролцуулах шаардлага байна.

 

Авто машины огцом өсөлт, тэдгээрийн насжилт зам тээврийн осолд шууд хамааралтай

 

Монгол Улсад авто машины тоо жил ирэх тусам өндөр хурдаар нэмэгдсэн бөгөөд 2014 оны байдлаар 674869 хүрч, насанд хүрсэн 3 хүн тутамд 1 автомашин ногдож байна. Эдгээр автомашины 86.5% нь 10 ба түүнээс жилийн дээш насжилттай байгаа нь манай улсад ашиглалтын хугацаа өндөртэй “хуучин” автомашин давамгайлж байна. Манай улсын тээврийн хэрэгсэл, авто машины огцом өсөлт, тэдгээрийн насжилт, ашиглалтын байдлаас зам тээврийн гэмт явдал шууд хамаарч байна.

 

Тээврийн хэрэгслийн эрчимтэй өсөлтийг багасгах, хуучин тээврийн хэрэгсэлд тавих татварыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоо явуулах ажиллагааг сайжруулахыг цаг үе шаардаж байна. Үнэн хэрэгтээ өнөөгийн манай орны нөхцөл байдал зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл, ослоос үүссэн мөр, эд мөрийн баримтыг бэхжүүлж авах, оношлогоо, техникийн шинжилгээ хийх чиглэлийн үйл ажиллагаа маш их доголдож байгааг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр баталдаг. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тодорхойлох бодитой дүгнэлтийг мэргэжлийн байгууллага, эрдэмтдээр гаргуулж байх зөв оновчтой тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй.  

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажил салбарын хооронд “шидсэн чулуу” болж байна

 

Яагаад улсын төсвөөс хөрөнгө зарж, засч сайжруулаад байхад тухайн зам аюул осолтой зам болоод байгааг тодруулах шаардлагатай байна. Ихэнх тохиолдолд энэ нь тухайн автозамаар тээврийн хэрэгслүүд аюулгүй зорчих хөдөлгөөний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтүүдийн төлөвлөлтийг зохих хэмжээнд хийгээгүй, зам барилгын явцад зөрчил дутагдал их гарсан, ашиглалт хариуцсан байгууллага нь үүргээ гүйцэтгээгүй, зохих хэмжээний засвар арчлалт хийгдээгүй зэрэг олон шалтгаанаар холбогдоно. Гэвч нэн шаардлагатай замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохион байгуулалтыг үр ашигтай, оновчтой шийдвэрлэх үйл ажиллагаа дутагдсанаас ийм байдалд хүрсэн гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үр ашигтай зохион байгуулах, төлөвлөх, зохицуулах үйл ажиллагаа өнөөдөр улсын хэмжээнд орхигдсон ажил болж, гүйцэтгэх эзэнгүй, салбарын хооронд “шидсэн чулуу” болж байна. Иймд замын чанарыг сайжруулах, замыг төлөвлөхөд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаас хэрхэн нийцэж байгааг үнэлж, судалгаанд үндэслэн зургийг хийдэг байх шаардлага байна. Улсын болон орон нутгийн чанартай замын ашиглалтыг хариуцсан мэргэжилтэн, инженерүүдийн орон тоог бий болгож, ажиллуулах нь зүйтэй. Цаашид гадаад, дотоодын их сургуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэн гаргах, хос мэргэжилтэн хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэх шаардлага байна.

 

Төр энэ асуудалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага тулгараад байна

 

Дүгнэж хэлэхэд зам тээврийн гэмт явдалтай дэлхий дахинд эрчимтэй тэмцэж байна. Тухайлбал, Швейд, Япон улс зам тээврийн осолд хүүхэд өртөж амиа алдах явдлыг тэглэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс ч гэсэн зам тээврийн гэмт явдалтай тэмцэх үндэсний стратеги баталсан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн мөрдүүлсэн, уг хуулиар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл байгуулагдаж буй зэрэг эерэг үзүүлэлтүүд харагдаж байна. Цаашид Монгол Улс НҮБ-аас гаргасан зорилтыг 2020 он гэхэд биелүүлсэн байх ёстой.

 

Зам тээврийн ослын улмаас жилд 550 орчим хүн амь насаа алдаж байгаа нь Монголын төр Үндсэн хуульд зааснаар иргэнийхээ “амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрх, эрх чөлөө баталгаатай хангаж чадахгүй байна. Мөн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна. Иймд Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд үндэсний аюулгүй байдал, улмаар хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдлыг төр засгаас системтэйгээр, хамтын хүчээр бууруулах хэрэгтэй байна.

 

Д.Дуулим

 

Эх сурвалж: Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн,

Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.57.92.73)
    авто замын тэмдэг, тэмдэглгээ болон бусад замын байдлаас шалтгаалан гарсан осолд буруутай этгээдээр автозамын газрыг татаж байх хэрэгтэй. Осол гарсан шалтгаан нөхцлийг бүрэн тогтоохгүйгээр зөвхөн тодорхой субъектийг ө.х. жолооч, явган зорчигч хоёрыг их буруутгах юм. Зарим орнуудад ослын газар мөрдөн байцаагч, техникийн мэргэжилтэн, замын мэргэжилтэн, хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтэн, сэтгэлзүйч гэсэн бүрэлдэхүүнтэй баг очдог юм байна. Тэд өөр өөрсдийн чиглэлээр үнэлэл дүгнэлт өгөөд дараа нь нэгдсэн нэг дүгнэлт гаргадаг. Ийм үгүй юмаа гэхэд замын нөхцөл байдал тэмдэг, тэмдэглэгээ зэргийг бодит байдалд дөхүү тогтоох хэргтэй л болж байна даа....
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • гэрлээхүү (150.129.140.106)
    аваар осол гараад байгаа газар лам залж ном хуруулах биш замых нь тэмдэг тэмдэглэл гэрлэн дохиогий нь засч сайжруулдаг юм биднээс бусд нь тэгээд байна
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • гэрлээхүү (150.129.140.106)
    хүмүүсийн ухамсар дордож доройтож, шинжлэх ухаан гэхээсээ мухар сүсэгийг илүүд үзэж улсаараа буруу замаар будаа тээх болсон шалтгаан нийгмийн ахуй муугаас болж байгаа юм нийгмийн ахуй гэдэг бол ГЭРЛЭН ДОХИО. Бид 25 жилийн өмнө соц системд Нийгмийн ухамсар анхдагч Нийгмийн ахуй хоёрдогч ухамсараараа коммунизим байгуулана гэж хийрхэлд автан яваад систээмээрээ нуран унсан Улс орноо боддог ухаантай улс төрчидтөй улс орнууд нь тэр дор нь гэрлэн дохионы сайн менежмэнтээр нийгмийн ахуйгаа сайжруулж шинчлэлт өөрчлөлтийг бүрэн утгаар нь хийгээд авсан тэр нийгмийн ахуйн өөрчилт нь одооч тэднийг хүчирхэг байлгаж хөгжүүлсээр байна Харин Монгод юу өөрчилөгдөж юу шинчилэв ээ олон зуун сая хүний хөлс цусаар туршилт хийсэн халзан толгойтой орос өвгөний заасан замаас ч гарч чадахгүй гэрээсээ гараал халтиргаа гулгаа түгжирэл осол аваар үл ойлголцоон хэрүүл зодоон алдарт П гээ дуудалцаал Тэрэг техник хөгжисөн энэ үед нийгмийг өөрчлөн шинчлэх юм ердөөл гэрлэн дохио зуу ч хүрэхгүй уулзвартай тосгоны дайны
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    5 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    5 цаг 39 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    8 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    8 цаг 40 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    8 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 23 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    9 цаг 52 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    10 цаг 3 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    10 цаг 22 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    10 цаг 47 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    10 цаг 58 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    11 цаг 20 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    11 цаг 24 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    11 цаг 42 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    12 цаг 4 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    12 цаг 11 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    12 цаг 36 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    12 цаг 43 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    12 цаг 49 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    12 цаг 53 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК