БГД-ийн 7-р хороо “ГССҮТ-н түлэнхийн тасагт түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Цагдаагийн алба хаагчил энэ сарын 23-нд дуудлага мэдээллийг авч шалгахад, Төв аймаг Зуун мод сумын 4-р багт суух 4 настай эмэгтэй О нь халуун тогоотой хоолонд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгааг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн БГД-ийн 7-р хороо “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад, Завхан аймаг Улиастай сумын оршин суугч 3 настай эмэгтэй Б нь тогоотой халуун шөлөнд түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байгааг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
БГД-ийн 7-р “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад, Баянхонгор аймаг Бөмбөмгөр сумын 1-р багт суух Т /эр.1.9н/ халуун тогоотой хоолонд түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байгааг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Эдгээр дуудлагууд энэ амралтын өдрүүдэд иржээ.
Иргэн та хүүхдээ ахуйн хүрээний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)