БЗД-ийн нутаг Дандарбаатарын гудамж, Офицерийн аюулгүйн тойргийн хойд замд марк дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 26 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээн осол хэргийн газрыг орхиж явсан байна.
Мөн ЧД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө Хайлаастын замд Т.Prius маркийн авто машины жолооч Б нь Wolksvagen Toureg маркийн Ө жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 36 настай эрэгтэй С гэмтжээ. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Д.Дуулим