Жил бүр "Цагаан сар”-ын баяраар шинийн 01-ний өдөр шинэ жилийн анхны өдрийн мандах нарыг харах, мөн хөдөө орон нутагт очиж золголт хийдгээс болж Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэр жолооч нар урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, эсрэг урсгалд орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчил гаргаснаас болж хүний амь нас эрсддэг байна. Энэ баярын өдрүүдэд Монгол орны баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, баруун зүгийн зарим газраар цасан шуургатай, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар хүйтэн байх төлөвтэй байгаа тул хөдөө орон нутаг руу золголтоор явах гэж байгаа жолооч та тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэд жолоодохгүй байхыг замын цагдаагийн газраас анхаарууллаа.