Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар, туслах ажилтан Г.Лхагвасүрэн нар 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран Хөдөлмөрийн яамны харъяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Гэмт хэрэг ба зөрчил” гэсэн сэдэвт сургалтуудыг нийт 82 хүүхдэд өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулсан байна.
Тус сургалтад Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч Цагдаагийн хошууч Д.Болормаа “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Тамхины хяналтын тухай хууль” сэдвээр, Аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Төгсжаргал “Хүүхдийн эрхийн конвенци” сэдвээр яриа таниулга хийж, сургалтын хүрээнд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулжээ.