Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл орчимд орсон цасны улмаас нийслэлээс гарах замууд үзэгдэх орчин хязгаарлагдаж, машин явахын эцэсгүй болж зам гүвээ цасанд хаагдсан билээ.
Тухайлбал, бямба гаригт орсон цасны улмаас Улаанбаатраас-Чойр чиглэлийн автомашины зам цасанд боогдож иргэдийн хөдөлгөөн гурван цаг гаруйн хугацаанд саатжээ.
Улмаар Налайх дүүргийн АЗЗА-ийн ИТА-ууд шуурхай ажиллаж замыг чөлөөлсөн байна.