Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбат ил захидал илгээжээ

2016-1-25
0
ЖИРГЭХ

Төмөр замын асуудлаар эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбат төрийн 3 өндөрлөгт захидал бичжээ. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

УИХ-ын дарга З.Энхболд,

Ерөнхий сайд Ч. Сайханбилэг,

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар танаа

 

 Ил захидал хүргүүлэх тухай

 

 Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж Чулуунхүүгийн Ганбат миний бие мэндчилж байна.

 

Намайг хууль хяналтын байгууллагаас онц аюултай гэмт хэрэгтэн мэтээр олон улсад зарлан,  эрэн сурвалжилж байгаагаас үүдэн энэхүү захидлыг бичихэд хүрлээ.                                 

 

Юуны өмнө миний бие дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төслүүдтэй хэрхэн яаж холбогдсон тухай товч түүхээ дурдъя.

 

2009 онд Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Зөгийн үүр” санаачлагыг хэрэгжүүлж байх үед би ХБНГУ-ын «Commerzbank»-ны Нью Йорк дахь салбарт 6 жил ажиллаад байсан ба ажлын шаардлагаар Монгол руу ирж очих явцдаа УИХ-н гишүүн Х. Баттулгатай танилцаж, "одоо л гадаадад ажиллаж байгаа өндөр мэргэжлийн хүмүүс улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болох хэрэгтэй байна" гэсэн түүний уриалгыг хүлээн авч,  өөрийн мэдлэг, хуримтлуулсан туршлага, сурсан зүйлээ улс орныхоо хөгжилд нэмэрлэх их хүслийг өвөрлөн 2009 оны 7 сард Нью Йорк хотоос Монголдоо нүүж ирсэн. (Өөрийн товч намтарыг хавсаргав).

 

Энэхүү шийдвэрийг гаргахад хувийн ашиг сонирхлоос илүүтэйгээр улс орны хөгжил, ирээдүйн бүтээн байгуулалтыг цогцлоох хүсэл, мөн “Commerzbank”-нд ажиллаж байхдаа ОХУ, Казакстан, Бразил, Мексик, Нигер зэрэг байгалийн баялагтай орнууд түүхий эдийн үнийн уналтаас хамааран эдийн засгийн гүн хямралд орж (тухайлбал 2007-2008 онуудад), эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор нэмүү өртөг бүхий үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж, дотоодын бэлтгэн нийлүүлэх салбарыг хөгжүүлэх явцад банк талаас хамтран ажиллаж хуримтлуулсан туршлага маань эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад дөхөм болно гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн буцаж ирсэн.

 

Тухайн үед Х.Баттулга нь УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан. Хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэж, 2009 оны 9 сарын 16-ны өдрийн 254 тоот сайдын тушаалаар “Хөрөнгө оруулалтын ажлын хэсэг” байгуулан, намайг сайдын орон тооны бус зөвлөхөөр томилж, уг ажлын хэсгийг ахлуулан ажиллуулах шийдвэрийг гаргасан. Аж үйлдвэр, дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчин яамны түвшинд дутмаг, төслүүдтэй холбоотой боловсруулах олон баримт бичиг, ажлуудыг ганцаар гүйцэтгэх боломжгүй байсан учир гадаадад сурч, ажиллаж байсан Монгол залуучуудыг татаж, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх «Либерти Партнерс» ХХК-ийг 2010 оны 3 сарын 12-ны өдөр байгуулж байсан. Улмаар  2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ЗТБХБЯ-тай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд бид яаманд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байхаар, шаардлагатай тохиолдолд зарим зөвлөх үйлчилгээг гадаадын зөвлөхтэй хамтран төлбөртэй гүйцэтгэх нөхцөлтэй байсан болно. Бид голчлон төмөр замын бодлого, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор зэрэг төслүүд дээр зөвлөгөө өгч ажилласан.

 

Улсын Их Хурал 2010 оны 6 сарын 24-ний өдөр  “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн “Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 283 дугаар тогтоолыг баталсан ба тогтоолын хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий АНУ-ын «McKinsey» компани Шинэ төмөр замын төсөлд зөвлөхөөр ажиллахаар шалгарсан. «McKinsey» компани «Либерти Партнерс» компанийг дотоодын зөвлөхөөрөө сонгож, хамтран ажиллахаар гэрээ байгуулсан болно. Зүйрлүүлж хэлбэл, Тавантолгойн ордыг ашиглах тендерт ялсан Хятадын «Шенхуа» компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа «Энержи Ресурс» компанийг хамтрагчаараа сонгосонтой адил үйлдэл юм.

 

Төмөр замын төслийн зөвлөх багийг “McKinsey” тэргүүлж, багийн бүрэлдэхүүнд АНУ-ын «Pillsbury Winthrop Pittman Shaw LLP» хуулийн фирм, Францын «BNP Paribas» банк, дотоодын “Либерти Партнерс” ХХК хамтран, Төмөр замын бодлогын эхний үе шатыг (Тавантолгой-Чойбалсан чиглэл) хэрэгжүүлэхэд ямар тохиолдолд эдийн засгийн үр ашигтай байх, хэрхэн санхүүжүүлэх талаар ЗТБХБЯ болон “Монголын төмөр зам” ТӨХК-д Төмөр замын бодлогын 1-р болон 2-р үе шатыг хамтад (цаашид “Шинэ төмөр зам” төсөл) нь хэрэгжүүлэх тухай мэргэжлийн зөвлөгөө, тайлан боловсруулж өгсөн. Үүний үндсэн дээр Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 35/32 тоот зөвлөмж гарсан байдаг.

 

Үүний дараа, Төмөр замын бодлогын 1, 2-р үе шатыг хэрэгжүүлэх, санхүүжилт босгох ажилд АНУ-ын «Guggenheim International», Францын «BNP Paribas» зэрэг банкуудтай «Либерти Партнерс» компани санхүүгийн зөвлөх багийн бүрэлдэхүүнд хамтран орж ажилласан. Энэ зуур Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ойролцоогоор 1 тэрбум ам.доллар шаардагдах тооцоог Германы «Deutsche Bahn International» компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн техникийн зөвлөхийн хувиар тодорхойлсон байсан. Тийм  учраас Монгол Улсын Засгийн газар 400 сая ам.доллар гаргах, олон улсын зээлийн санхүүжилтээс 600 сая ам.доллар босгох шаардлага тулгараад байв. Ингээд Санхүүгийн зөвлөх баг нийтдээ 650 сая ам.долларыг «Korea Eximbank», «Korea Development Bank», «EBRD» зэрэг олон улсын банкуудаас босгож санхүүжүүлэх тал дээр яриа хэлэлцээрийг амжилттай хийж, тухайн банкуудын албан ёсны саналыг “Монголын төмөр зам” ТӨХК, Зам, тээврийн яаманд хүргүүлж, ЗТЯ түүнийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн боловч ЗГХЭГ-аас Засгийн газрын хуралдаанд оруулаагүй билээ.

 

Миний бие 2013 онд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан тул хуулийн дагуу Зөвлөх үйлчилгээний ажил эрхлэх боломж байгаагүй. Харин “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан АНУ-ын “FLUOR” компанитай ТУЗ-ийн даргын хувиар, мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж байсан. Тэр үед Сингапурын “SEMBCORP”, Францын “Air Liquid”, Энэтхэгийн “Overseas Infrastructure Alliance”, ОХУ-ын “ИНТЕР РАО” зэрэг байгууллагууд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх, БНХАУ-ын “BAUTOU STEEL”, Энэтхэгийн “INDIA STEEL AUTHORITY” зэрэг байгууллагуудаас “Сайншанд” аж үйлдвэрийн дэд бүтэц болон хүнд аж үйлдвэрүүдийн төслүүдэд хөрөнгө оруулах албан саналаа ирүүлж, дотоодын үйлдвэрүүдтэй түүхий эд нийлүүлэх санамж бичгүүд хийгдэн ажил урагштай явж байлаа. Би болоод миний багт ажиллаж байсан хүмүүс, УИХ-ын гишүүн Х.Баттулга бүгд Монголоо гэсэн чин сэтгэлээр жигүүрлэн, урам зоригтой ажиллаж байсан.

 

Харамсалтай нь дээрх амжилттай явсан төслүүдийг улс төржүүлснээр Шинэ төмөр замын төсөлд гаргахаар анх баталсан 400 сая ам.доллар 200 сая ам.доллар болж бууран, санхүүжилт зогсож, “Сайншанд” аж үйлдвэрийн төслийн ажилтнуудын цалинг 1 жил гаруй хугацаанд төлөөгүйн улмаас бүх ажил гацаж зогссон.

 

Төслүүдийг тойрсон  хоосон хардлага, цуурхал, гүтгэлэг өргөн хүрээнд өрнөж байсан ч эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах, хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэлтэйгээр бид олон жил хичээж ажилласан. Монгол Улсад боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн ач тус, гадны түүхий эдийн бааз байхаа болихын үр шимийг хүртэхийг хүссэндээ олон удаагийн хоосон гүтгэлэг, төр засгийн түвшинд нөлөөлсөн дайралтыг ч сөрж зогсож ирсэн билээ. Бидний ажил саадгүй урагшилж, биелсэн бол Монголын баялаг Монголчуудын амьдралыг дээшлүүлж, цөөн хэдэн олигархийн эрх ашгийг хамгаалсан системээс олон нийтэд өгөөжтэй чиглэлд хөгжүүлэх бүрэн боломжтой байлаа.

 

 Улс төржилт 2014 оны эцэс, 2015 оны эхээр улам ширүүсч, намайг АНУ-ын «McKinsey» гэх хуурамч компанийг байгуулан, бусдын хөрөнгийг булаасан, залилсан, мөнгө угаасан гэж гүтгэх нь хэрээс хэтэрч, улмаар ийм зохиомол хэрэгт сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгээд байна. Хэрэг үүсгэх үед би гадаадад томилолтоор явж таарсан ба энэхүү үндэслэлгүй, зохиомол бөгөөд улс төрийн шинж чанартай хэрэгт хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдох хүсэл гэм зэмгүй надад огтхон ч байгаагүй тул Бээжингээс Улаанбаатар нисэх гэж байснаа больсон.

 

Монголын улс төрчдийн хуурамч, луйварчин компани гэж зарласан олон улсад нэр хүнд бүхий АНУ-ын «McKinsey» компанийн Олон нийтийн харилцаа хариуцсан захирал Penny Burt нь 2014 онд уг гүтгэлэгийг анхлан тараасан "Өглөөний сонин"-ы эрхлэгчид эсэргүүцлийн албан тоот хүргүүлж байсан ч эс тоон гүтгэлэг өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Яг ийм утгатай гүтгэлгийг «Samsung C&T» компанийн нэртэй холбогдуулан хэвлэлээр хуурамч компани хэмээн тараасан. Хэрвээ Монголын хэвлэл мэдээллийнхэн үнэхээр хариуцлагатай сэтгүүл зүйг баримталж ажилладаг нь үнэн бол “Samsung” компанийн сайт руу ороод охин компанийх нь Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийн танилцуулгыг харчихад л худлаа гэдгийг нь мэдэх байсан билээ. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг «Цензургүй ярилцлага»-д орохдоо «Rio Tinto» бол хэтэрхий шилэн компани шүү дээ гэж хэлж байсан. Тэгвэл АНУ-ын “McKinsey”, Солонгосын  «Samsung C&T» бол мөн л яг тийм хэтэрхий шилэн компани шүү дээ. Үүнийг АНУ-д хуулийн магистерийн зэрэг хамгаалсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та мэдэж л байгаа шүү дээ. Эдгээр компанийн нэрийг ашиглан хуурамч компани байгуулах ямар ч боломжгүй гэдгийг ч та мэдэж байгаа.

 

Бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мөнгөн дүн тавьсан гүтгэлэгүүд зохион байгуулалттайгаар тарааж, тухайн дүнгийн 70 хувийг Б.Батзаяа болон бид нарыг "хувааж идсэн" хэмээн мэдээлж байгаа байдал нь гүтгэлэг эрүүл ухаанд буухааргүй хэмжээнд хүрснийг харуулна. Хамгийн сүүлд "42 сая ам.долларыг дансандаа шилжүүлсэн" гэж хүртэл барин тавин мэдээлж байна. Энэ нь Монголын хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгаж байгаа хэргийнхээ талаар асар их мөнгөн дүнтэй хохирол зарлаж, олон нийтээр жигшүүлж, үзэн ядуулах замаар хүнийг буруутгах ажлаа хөнгөвчилж, улмаар хилс хэрэг тохдог уламжлалт аргыг өөрийн эрхгүй санагдуулж байна. Том төсөл, олон улсын санхүүжилттэй ажиллагаануудад оролцож байсан хэн бүхэн санхүүгийн сахилга бат нь ямар нарийн чанд байдаг, хэн нэг нь өөрийнхөө данс руу дураар мөнгө шилжүүлж, луйвардах боломж байдаггүй зэргийг сайн мэднэ. Төслийн нийт өртгийн 70 хувийг залилан авах боломж хаана ч байхгүй. Шилжсэн доллар бүр гүйцэтгэлийн хяналт, баримт нотолгоон дээр үндэслэгдэн шилждэг. 42 сая ам.доллар бол 84 тэрбум төгрөгтэй тэнцэх асар их дүн бөгөөд ийм хэмжээний шилжүүлгийг хувийн данс руу оруулсан бол Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагууд Монголын хуулийн байгууллагуудаас ч өмнө мэдээд зарлаж, шалгах байсан.  

       

Мөн миний талаар бодит мэдээлэлгүй хирнээ "Америкийн иргэн болж хил давлаа" гэх гүжирдлэгийг ч зориудаар тараах боллоо. Бодит мэдээллийг өгөхөд би 2012 онд АНУ-ын иргэн болчихсон байсан юм.

 

Миний санаа зовж буй зүйл бол улс төржилт, улс төрчдийн өрсөлдөгчөө намнах явцуу хүслээр өдөөгдөн үүссэн нөхцөл байдал нь Монголын гадаад нэр хүнд, хөрөнгө оруулалтын орчин зэрэгт таагүй нөлөөлөх магадлалыг бий болгож буй нь харамсалтай.

 

Эрхэм Ц.Элбэгдорж, Ч. Сайханбилэг, Л.Пүрэвсүрэн нараа! Би Та бүхний зарим гадаад улсууд, олон улсын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаан дээр холбогч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэн амжилттай ажиллаж байсан. Мэргэжлийн түвшинд өөрийн мэдлэг, чадвар, туршлагаа чамгүй сайн харуулсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Өөрийн мэдлэг чадвартаа тулгуурлан биеэ хангалттай хэмжээнд аваад явах чадамж надад бүрэн дүүрэн бий тул ямар нэг байдлаар хууль бусаар мөнгө олох сонирхол огтоос байхгүй болно.

 

Монгол Улсад үнэн ялж, шудрага ёс тогтох сайн цаг хэзээ нэгэн өдөр ирнэ гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тийм ч учраас би өөрийн хүсэлтээр Монгол Улсад очиж шалгуулж нэрээ цэвэрлэх болно гэдгээ энэхүү захидлаар мэдэгдэж байна.

 

Хүндэтгэсэн  Ч.ГАНБАТ

2016.01.25

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (182.160.0.213)
    гадаадад ажиллаж буй мэдлэг чадвартай монгол залуусаа л үргээж бн даа гадаадын хөрөнгө оруулагчыг үргээх энний хажууд юу чбиш гадаадын хүн хэзээ ч монгол улсыг хөгжүүлэхүй шүү
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Марат (49.0.160.150)
    Гучин хэдтэй залуу гурван өндөрлөгт захиа бичээд байхийн энийг чинь поп гэдгийн улс төрөөр бол побулизм гэдгийн тиймээ ЕС ээ хэлээд өгөөч кк
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    наадах чинь сайндаа биш энд байгаа эд хөрөнгийг нь битүүмжилж улсын орлого болгох гэхээр ирж худал үнэн юм ярьж байгаад ялгүй мултарч эд хөрөнгөө борлуулж аваад нэг мөр зайлах санаа агуулж алд дэлэм захидал бичиж сайн дураараа очиж үнэ мөнөө үзэх гэх мэт шааж байгаа юм.
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • zochin (182.160.40.85)
    zaluu bolovson huchin mongold ajillahad uneheer hetsuu bolson um shig sanagdaad baih bolloo yana daa
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (50.190.191.243)
    Gadaadin itgem baahan mungu zalilsan bn tegeed u yariad bga um
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.9.40.75)
    уг нь захиагаа Эдийн засгийн гэмт хэргийн цагдаагийн газарт хаягламаар юм гэтэл төрийн 3 өндөрлөгт хаягласан нь захиалгаар гэмт хэрэгтэн болгох үйл явц гэж олйгож байгаа юм болов уудаа.Монгол төр ялангуяа Баттулга сайд гадаадын иргэнээр зөвлөхөө хийсгэсэнг юу гэж ойлгох вэ? одоо тэгээд хамгаалаад сууж байгааг мөн бас юу гэж ойлгох вэ?
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.106)
    АНУын иргэн болох тийм амархан гэж үү
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Мандах (103.57.94.212)
    Канадад цагаачлаад Канадын иргэн болоод Канад пасспорттай болчихсон хүүхэн НЗДТГ-н Гадаад Харилцааны Хэлтсийн дарга хийгээл явжил байх жишээний. Гадаадын пасспорт өвөртлөсөн бол тэр чигээрээ зайл л даа Үхсэнээ хийгээд энд доншуучлаад явдаг юм. Ядаж байхад өнөөх цагаач дарга хүүхэн нь ган хийх гадаад хэлгүй, гадаад айлчлалаар явахдаа жинхэнэ онигоо болж шившигээ дэлгэдэг ямарч чадваргүй хүүхэх бий дээ
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.87)
    Энэ залуугийнхаар бол манай хуулийнхан бүр МАФИ болсым байна л даа. Үнэн мөнийг тогтоох биз дээ.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.87)
    Ер нь гадны бодлого, нөлөөгөөр хордсон залуучуудад итгэхэд хэцүү байна. Яахв сайн боловсролтой сайн залуус байгаагүй үгүйсгэхгүй. Гэхдээ л төрд монголдоо сүүлийн 3 жилээс доошгүй амьдарч ажилласан хүнийг төрийн албанд ажиллууж байх шаардлагатай байна даа.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Иргэн (59.153.115.87)
    Авсан өгсөн данс нь ил болж нотлогдсон байхад юу ярьж байгаам бол доо. Үнэхээр буруугүй байсым бол юунд зугатаж давхисан юм. Ирээд л учраа олох хэрэгтэй ш дээ. Итгэхээргүй юм бичжээ.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.90)
    Oilgomjtoi biz dee. Mongoloos zalilsan munguuruu Amerikt hurungu oruulalt hiisen biz. Tegeed l irgenshil avchihad yu baihav tiim uu
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Овоо шаар вэ (182.160.3.230)
    Муу зальтай шаар вэ? NBA-ийн 20 жил болсон од сагсчид АНУ-ын иргэн болж чадаагүй байхад энэ болдог сонин л байна. АНУ-д хурдан иргэн болгоход ТТГ-ын оролцоо их шүү
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.106)
    Энэ их зальтай залуу байна,эх орноо хөгжүүлнэ гэж ирсэн хирнээ ажиллаж байх явцдаа л АНУ ын иргэн болчихсон юм байна шд.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.94.38)
    улс төрийнхөн бүгд гадаадад луйврын компани байгуулна. Баярцогт тэр динозаврын яс авчирсан нөхөрт жилийн төсөвтэй тэнцэх мөнгө шилжүүлчихсэн байснаа Уянгад баригдаа биз дээ.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.94.38)
    гадны мафиуд монголчуудыг бэлтгээд явуулдаг болсон юм биш биз. тэр батчимэгийн зөвлөх гэж нэг нөхөр бам байна. хэрэг бишдэхээр нь энэ хүнээ америкийн иргэн болгочихдог.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (202.126.94.240)
    Энэ залуу Америкийн иргэн юм бол Монгол улсын төр засгийн ажилд авч ажиллуулах хориотой
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • САЙН БЭЛТГЭГДСЭН ЛУЙВАР (103.57.92.132)
    ГАДНЫ ИРГЭН 2012 ОНД БОЛСОН БАЙЖ МОНГОЛД ЯАХААРАА ЧУХАЛ АЛБАН ТУШААЛ ХАРИУЦААД АЖИЛЛАЖ БАЙДАГ БИЛЭЭ. ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ШШҮДЭЭ!!! ГАДНЫ ИРГЭН БОЛЖ ХАРИЙН СЭТГЭЛ ӨВӨРЛӨЧИХӨӨД ЯАЖ МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ СЭТГЭЛ ГАРГАЖ НЭН СЭТГЭЛЭЭР БАГ БОЛЖ АЖИЛЛАСАН ГЭЖ ЯРЬЖ ЧАДАЖ БАЙНАА. 2012 ОНООС ЭХЛЭЖ ЛУЙВАР ХИЙХЭЭ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ШИЙДСЭН БАЙНА. АТГ ГАДНЫ ХАРЪЯАТ ИРГЭНИЙГ МОНГОЛ ЧУХАЛ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАХЫГ ЗӨВШӨӨРДӨГ ЮМ УУ. АШИГ СОНИРХОЛЫН МЭДҮҮЛЭГ АВЧ ХЯНАЖ ҮЗДЭГ БИШ БИЛҮҮ???
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • хуульч (202.126.94.240)
    энэ баттулга гадаадын иргэнээр төр засгийн чухал ажлыг хийлгэж байсан байна шүү тэгээд но нь илэрхээр нутаг руугаа зугтаана гэж тооцжээ төр засгийн албан тушаалд зөвхөн Монгол улсын иргэн ажиллах хуультай байхаа танкчин гуай
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.92.37)
    энэ хулгайчууд нь монгол төр хууль ёс зүйгээр мөн тоглох юм аа нээрээ одоо бүр сайхан тавладаг болжээ
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.156)
    IRJ HORONGO HURALGAJ YLA EDEL AND ZAHIGA BATTULDA BICH
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    үнэн л олдтол наанаа байж бай даа тэгэхгүй бол шоронд ороод бие чинь хийморь чинь муудана Баттулга өөрийгөө аваад гарах байлгүй дээ , худлаа бичээд мөнгө идсэн бол чи өөдлөхгүй дээ
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      үнэн шүү
      2016 оны 01 сарын 25
  • Зочин (43.242.242.224)
    Saumsung CT сайт дээр нь төслийн мэдээлэл их л асуудалтай байршсан байна. Сүүлд хүчээр оруулсан ч юм шиг.Яг албан ёсоор бол байршаагүй байна. Админаар нь хүчээр оруулсан бололтой.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.27.80)
    zz hogiin gar bitgii hudlaa aashaad bai chi
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (202.131.249.122)
    сайн байна эр хүн
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • zygataagchaaa.... (103.26.195.139)
    zoblogoo abah gedeg neriin door mash mongo idej bgaa ni unen shuu dee asyydal bgaa bolood haij bgaa gedegt itgeltei bna mongol hyyli duremtei ... Tomroh hereggui hureed iree chi
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • эргэлзээ (202.21.117.54)
    ирээд хэрэггүй ээ. үнэн ялдаг улс төр болон сэтгэхүйн тогтолцоо Монголд ердөө ч бий болоогүй байгаа
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • mongolyn irgen (202.180.216.19)
    USA-giin irgen Ch.Ganbat Ta Mongol Ulsyn Irgen baix erxee 2012 ond USA-n irgen boloxdoo negent aldjee. Mongol Ulsyn Undsen Xuuli dvxar inrgenshiltei baixyg xoriglodog yum. Odoo Eronxiilegch Ts.Elbegdorj ene lalaryg irgenees xasax Zarlig gargax l uldej…
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • VC (119.40.100.222)
    TEGEED TER MONGO XAASHAA ALGA BOLSON BE CHOTGOR OO, MONGO ALGA BOLSON NI UNEN, TOMOR ZAM BARIAGUI ATAL MONGO ZARYSUULSAN NI UNEN BUS UU?
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (150.129.142.44)
    Mongoliin uls tur, tsagdaa shuuh, setguul, setguulchid bugd ingeed hudlaa buraad soliorood baidag um uu haashaa um be ene hun chini uls ornoo bodood aimaar zavgui ajillasan gej baina sh dee hend ni itgeh um be yatsarchihsan hudal huurmag jinhene huuramchiin oron bolchihson um dee
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    3 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    4 цаг 2 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    6 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    7 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    7 цаг 9 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 46 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    8 цаг 14 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    8 цаг 26 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    8 цаг 45 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    9 цаг 10 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    9 цаг 21 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    9 цаг 42 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    9 цаг 46 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    10 цаг 5 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    10 цаг 26 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    10 цаг 33 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    10 цаг 59 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    11 цаг 6 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    11 цаг 12 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    11 цаг 15 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК