Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ШӨХТГ “Үндэсний хөтөлбөр 2”-г Шадар сайдад өргөн барьжээ

2016-1-25
0
ЖИРГЭХ

        Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаа талаар мэдээллээ. Тус хуралд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр болон Тамгын газрын дарга Ч.Бямбадорж, Өрсөлдөөний бодлого зохицуулал, зах зээлийн судалгааны газрын дарга М.Баасандорж, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Д.Бат-Оргил, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газрын дарга Ш.Алтанчимэг нар оролцсон юм.

2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан ШӨХТГ-аас томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагаа ярьсан юм. Тухайлбал, “Үндэсний хөтөлбөр 2”-г бүрэн боловсруулж дуусаад байгаа бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарт хүлээлгэн өгөөд байгаа юм байна. “Үндэсний хөтөлбөр 2”-г боловсруулж ажилласнаар Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалах, улмаар худалдаа,ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний, үйлдвэрлэл, мэдээлэл хангамж зэрэг бүх салбарт хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлгүй, иргэдийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй тогтолцоо бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шинэ шатанд гаргах томоохон ач холбогдолтой юм. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Манай агентлаг энэ жил олон томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорилт тавин ажиллаж байна. Үүний нэг “Үндэсний хөтөлбөр 2” юм. Хөтөлбөрийн хүрээнд бид хэрэглэгчид болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг түлхүү явуулна. Ингэснээр эрх нь зөрчигдсөн хойно торгох, шалгах биш урьдчилан сэргийлж, хэрэглэгч эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг тийм тогтолцоог бий болгоно. Мөн манай агентлаг Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан энэ ондоо багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Ингэснээр Хэрэглэгчийн эрхийн тухай хууль олон улсын жишигт нийцсэн илүү боловсронгуй болох томоохон ач холбогдолтой юм. Бидний хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа бас нэгэн томоохон ажил бол улсын хэмжээний сүлжээ бий болгох юм. Орон нутаг, дүүрэг бүрт төлөөлөлтэй болж сүлжээ бий болгосноор хэрэглэгчидэд манай агентлаг илүү ойртож, хэрэглэгч өргөдөл гомдолоо гаргахын тулд заавал хот руу, эсвэл захын дүүргээс төврүү явж цаг алдахгүй гэсэн үг” хэмээн ярьсан юм.


Мөн хурлын үеэр ШӨХТГ-аас зарим нэг газарт хяналт шалгалт явуулсан талаараа мэдээллээ. Тус газраас   Барс, Нарантуул захууд дээр хяналт шалгалт хийхэд УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын харъяа Замын Үүд зорчигч үйлчилгээний төвийн тасалбарын борлуулалтын дараах үйлчилгээ, буцаан олголтын байдал, борлуулж буй тасалбарт хамаарах үйлчилгээний төлбөр хураамжийн нөхцөл болон түүнийг журамласан шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгав. Хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүдийг илрүүлжээ.

 

Үүнд:
-    Зам, тээвэр, аялал жуулчлалын Сайдын 2008 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн 88 дугаар тушаалаар баталсан “Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх дүрмийн 2.12 дах “Зорчигч тасалбараа гээгдүүлвэл нөхөн олгохгүй ба төлбөрийг буцааж олгохгүй” гэсэн заалтын дагуу тасалбараа үрэгдүүлсэн зорчигчийг дахин тасалбар худалдан авсных нь дараа буюу нэг тасалбарыг 2 удаа борлуулсныхаа дараа үйлчилж байгаа зөрчил илрэв. Тасалбараа үрэгдүүлсэн хэрэглэгч галт тэргээр үйлчлүүлэхгүй зүгээр л хохироод өнгөрөх нөхцлийг бий болгосон Сайдын тушаалын энэ заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн  12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг зөрчиж байна. Хэрэв тасалбар үрэгдэх нь УБТЗ ХНН-т тодорхой хохирол учирч байгаа бол энэ тухай хэрэглэгчид тасалбар дээрээ тодорхой бичиж мэдээлэл өгөх шаардлагатай. Гэтэл галт тэрэгний тасалбарыг борлуулахдаа тухайн зорчигчийн иргэний үнэмлэхээр бүртгэл хийж, регистрийн дугаарыг нь тасалбар дээр бичиж, өөр этгээд ашиглах боломжийг хязгаарладаг төдийгүй тэр мэдээллийг төмөр замын аль ч өртөө, зөрлөг, цэгээс цахим хэлбэрээр хянах, харах боломжтой байна. Ийм тохиолдолд тасалбараа үрэгдүүлсэн зорчигч зөвхөн иргэний үнэмлэхээ шалгуулаад зорчиход үйлчилгээ эрхэлж байгаа этгээдэд хохирол учирахгүй тул дахин тасалбар ав гэж шаардах, ямар нэг алданги, суутгал тооцон авах шаардлагагүй байна. Зөвхөн тухайн зорчигчийн иргэний үнэмлэхээр нь буюу цахим тасалбараар үйлчилдэг үйлчилгээг иргэний нисэхийн салбарт нэвтрүүлээд олон жил болж байгаа билээ.


-    Улаанбаатар Төмөр Замын Даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А-140 тушаалын дагуу тасалбар худалдахдаа цагаан хэрэглэлийн болон цайны үйлчилгээний үнийг зорчигчийн зөвшөөрөлгүйгээр хураан авч байна. Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч яваа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэлийг ашиглахгүй байх боломжтой. Мөн тухайн галт тэрэгнээс заавал цай худалдан авах шаардлагагүй юм. Зорчигчийн тасалбар худалдан авч байгаа этгээдээс ийнхүү цагаан хэрэглэл, цайны мөнгийг дур мэдэн хураан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12 дах “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах”-ыг хориглосон, 12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж байна.


-    Төлбөрийн карт уншигч төхөөрөмж ашиглаж төлбөр, тооцоо гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх байгууллагаар зөвхөн ХААН банкийг сонгосон нь хэрэглэгчдэд өөрийн харилцагч банкаараа үйлчлүүлэх боломжийг нь хязгаарласан төдийгүй зөвхөн ХААН банкинд давуу байдал олгосон байв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    4 цаг 2 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    4 цаг 10 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    6 цаг 40 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    7 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    7 цаг 18 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 54 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    8 цаг 23 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    8 цаг 34 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    8 цаг 53 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    9 цаг 18 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    9 цаг 29 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    9 цаг 51 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    9 цаг 55 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    10 цаг 13 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    10 цаг 35 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    10 цаг 42 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    11 цаг 7 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    11 цаг 14 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    11 цаг 20 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    11 цаг 24 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК