СХД-ийн нутаг Баруун турууны даваа уруудах замд Т.Prius маркийн О жолоочтой авто машин онхолдож зорчигч 37 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтсэн байна.
Мөн тус дүүргийн 3\61-ийн гармын урд замд Т.Axio маркийн авто машины жолооч Д нь T.Prius маркийн Ж жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 16 настай эмэгтэй Х нас барж, 4 хүн гэмтжээ.
СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Геологийн төв лаборторийн зүүн замд “ДЮЦ” ХХК-ны H.Aerocity маркийн автобусны жолооч У нь зорчигч 15 настай эмэгтэй С-г унагаж гэмтээжээ.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор томоохон худалдааны төв, зах орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл саатал бий болдог. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та тээврийн хэрэгслээ зогсоолын талбайд зөв байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч нартаа зам тавьж өгөх, өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар ханган анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Д.Дуулим