Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 25-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 26-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3766 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 135, зөрчлийн 960, согтуугийн 434, зам тээврийн ослын 419, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 91 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнээс зөвхөн хулгайн хэрэг 58 гарчээ.
Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед хулгайн хэрэг эрс өсч байгааг холбогдох албаныхан сэрэмжлүүлж байна.
Д.Дуулим