Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид хүүхдүүдийг гал түймэрт өртөхөөс аварчээ.
Тодруулбал өчигдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбулаг багт айл шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн онцгой байдлын албанд 12:13 цагт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс хоёр настай, эрэгтэй Т, дөрвөн настай, эрэгтэй Т нарыг угаартсан байсныг авран хамгаалсан байна.
Алба хаагчид хүүхдүүдийг аймгийн яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгчээ.