Албадан баривчилж саатуулах төвийг шинээр зохион байгуулж, нийслэл хотын нэгдсэн эрүүлжүүлэх болгон ирэх сарын 1-нээс эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон.
Тус нэгдсэн төвд хэв журмын зөрчил гаргасан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг авах бөгөөд зайлшгүй эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай иргэдийг эмнэлэгт эрүүлжүүлэх юм байна.
Нэгдсэн эрүүлжүүлэх байрыг дуу дүрсний өндөр нягтаршилтай, камерийн системээр тоноглох зэрэг шинэчлэлүүд хийсэн аж.