Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан төл”-ийн эзэд тодорчээ.
45 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү шагналд 19 аймгаас 107 тодорхойлолт ирснээс 30 малчин "Алтан төл"-ийн эзэн болсон байна.
“Алтан төл”-ийн эздийг тодруулахдаа төл малын бойжилт, туслах малчдын ажлын байр бий болгосон байдал зэргийг харгалзан үздэг аж.
Тус шагналыг Монголын үндэсний олон нийтийн радио ҮХААЯ-тай хамтран дүгнэж шалгаруулдаг юм.
Сэтгэгдэл (1)