Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Цагдаагийн газар, хүүхэд, гэр бүл хөгжлийн төвтэй хамтран Сүхбаатар сумын иргэдээс архи согтууруулах ундааг хэрэглэн, гэр бүлийнхээ болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил байнга гаргадаг хүмүүсийн дунд ‘’Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг – бүртгэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан ба аймгийн прокурорын газраас ‘’Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль“, ‘’Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн талаар болон аймгийн хэмжээнд 2015 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийжээ.
Уг арга хэмжээний хүрээнд нийт 17 иргэнийг Цагдаагийн газрын бүртгэлд шинээр бүртгэн авсан байх бөгөөд цаашид бусад сумдуудад дээрх арга хэмжээг зохион байгуулж, ажиллахаар төлөвлөсөн байна.