Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Битүү хогонд дарагдсан “Хангай” хотхоны оршин суугчдыг дарамталж эхэлжээ

2016-1-27
0
ЖИРГЭХ

        Барилга хот байгуулалтын яамнаас захиалж  “Бэрэн констракшн энд автомэшн” компанийн гүйцэтгэсэн “Хангай” хотхоны харуусал дагуулам дүр зургийн талаар энэ удаад хөндөж байна.

Тус хотхон нэгдсэн харуул хамгаалалт, хогийн цэг байхгүйгээс гадна бүх байрнуудын салхивч нам дор хийгдсэн байна. Мөн цахилгааны утсыг хөлд тээглэж мэдэхээр ил задгай гүйлгэсэн нь оршин суугчид хэзээд галд өртөж мэдэхээр. Энэ бол чанаргүй барилгын наад захын дүр зураг. Тэр ч бүү хэл хогийн цэг байхгүйгээс болоод энд тэндгүй ил задгай хог хөглөрнө. Хотхон гэх нэртэй ч үнэндээ хогийн цэг гэлтэй. Муу усны нүх нь хальж мөсөн гулгуур болсныг харвал захын хорооллын эзэнгүй дүр зураг санагдах.

Дээрээс нь тэсэхийн аргагүй хүйтэн тул оршин суугчид өдөр шөнөгүй халуун тенн асааж бүлээцдэг гэх. Уг нь  “Бэрэн констракшн энд автомэшн” компани анх нэг блоктоо 720 айлын 12 давхар дөрвөн блок барихаас эхний ээлжийн 1080 айлын орон сууцыг энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулна хэмээн 2013 оноос эхлэн захиалгаа авчээ. Гэвч оршин суугчдын эрүүл аюулгүй байдлыг хангахааргүй, эрсдэлтэй орон сууцыг барьж иргэдийг хулхидаж орхижээ.


Энэ асуудлаар оршин суугчдын төлөөлөл иргэн А.Ганбат ийн ярьж байна.


-Анх би 2014 онд “Бэрэн констракшн”-тай гэрээ хийсэн юм. Гэвч 2015 оны хоёрдугаар улиралд ашиглалтанд оруулна гэсэн ч хугацаагаа сунгасаар байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сард дутуу барилгыг ашиглалтад оруулсан. Гэтэл амьдраад эхэлтэл гэрээс өмхий ханхлаад болдоггүй. Тэгээд гүйцэтгэл хийсэн “Бээжин” гэх компаниас лавлатал салхивчаа намхан хийсэн гэх хариулт өгсөн. Харин “Бэрэн констракшн”-ы хувьд барилгын гүйцэтгэлийг хянах тендер авсан компани гэж байгаа ч огтхон ч хяналт тавиагүй. Одоо энэ хоёр компани дутуу баригдсан барилгаа нэг нэгэн рүүгээ чихэж дунд нь иргэд бид хохироод байна. Анх гэрээ байгуулахдаа гадна тохижилт, хүүхдийн талбай зээргээ их сайхнаар сурталчилж байсан. Одоо та бүхэн харж байгаа байх. Юун хүүхдийн талбай. Барилгын ажлаа ч дуусгаагүй байгаа биз дээ. Энэ тэндгүй өндөр хүчдэлийн утаснууд газраар хөглөрсөн. Цас борооноор хүн энд гишгэвэл өндөр хүчдэлд цохиулж нас барахад ойрхон байгаа биз дээ.


-Энэ тохижилтыг одоо ямар газар хийж байгаа вэ?
-Оршин суугчдаас СӨХ-ийн хуримтлалын мөнгө хураагаад эхэлсэн. Уг нь хуулиараа бол шинэ орсон барилгыг дор хаяж нэг жилийн дараа засварын хуримтлалын мөнгө хураах ёстой. Жилийн дотор ямар ч завсар орох ёсгүй. Гэтэл одоо биднээс мөнгө хурааж өөрсдийнхөө хийх ёстой болон хийгээгүй ажлаа хийлгэх гэж байна.

-Үлдсэн 10 хувиа өгөхгүй бол байраа буцааж хураана гэсэн-


-Анх гэрээ хийсэн хугацаанаасаа хоцорч байраа хүлээлгэж өгсөн гэсэн. Та бүхэн алдангиа тооцуулж авсан уу?
-Анх гэрээ байгуулахдаа төлбөр төлөх график гаргаж тэрнийхээ дагуу би төлбөрийнхөө 90 хувийг өгсөн. Бэрэнгээс түлхүүр гардаж авахдаа үлдсэн 10 хувиа өгөх ёстой байсан. Гэсэн ч гэрээний дагуу байр хүлээлгэж өгөх ёстой хугацаа хойшилсоор байгаад алданги нь 11 сая төгрөг болж бид тэр мөнгөө нэхсэн. Гэтэл биднийг үлдсэн 10 хувиа өгж байж байрныхаа түлхүүрийг ав гэсэн. Зарим айлуудын түлхүүрийг “10 хувиа өгөхгүй бол байр буцааж хураахад гомдолгүй” гэсэн бичиг хүртэл хийлгүүлж авсан байна лээ. 90 хувиа өгчихөөд байхад хүртэл шүү дээ.


-Одоо тэгэхээр та  үлдсэн 10 хувиа өгж байж түлхүүрээ авна гэсэн үг үү?
-Үгүй ээ. Би 10 хувиа өгөөгүй байгаа. Бэрэнгээс алданги болох 10 сая төгрөгөө өгч байж өгнө.

-Энэ асуудлаар та хуулийн байгууллагад хандсан уу?
-Ах нь бүр гайхаад байна. Анх энэ барилгыг өнгөрсөн арванхоёрдугаар сард улсын комисс чухам яаж хүлээж авсан юм бол гэдгийг гайхаад байна. Уг нь захиалагч нь Барилга хот байгуулалтын яам ш дээ. Гэтэл одоо улс ч тэр энэ хоёр компани ч тэр бие бие рүүгээ буруугаа тохож  иргэд бид л хохирсоор байна.


-Бэрэн компанитай уулзахад юу гэж байна?
-Байрны тохижилт болон гэрээний дагуу алданги мөнгөө олж авах гэж оршин суугчдаа уриалаад эрх ашгаа хамгаалах гэхээр намайг дарамталж эхэлсэн. Тэд бүр “Гэрийн чинь хаягийг мэднэ аятайхан байгаарай” гэж заналхийлсэн.

-Ингэхэд танайх байрандаа хэзээ орсон бэ?
-Манайх байрандаа ороод нэг сар болж байна. Гэтэл одоо хүртэл Хангай СӨХ-д хүлээлгэж өгөөгүй байна. Гадаа тохижилт юу ч байхгүй, ямар ч гэрэлтүүлэг байхгүй. Орцны үүдээр дүүрэн хог үнэхээр хэцүү байна.  Дээр нь гадаа дандаа ил өндөр хүчдэлийн утаснууд байгаа болохоор харанхуйд гэрэлгүй явах нь аюултай байна.


Дээрх асуудлаар байрны оршин суугчдийг санал гомдлоо хэлмэгц айлган сүрдүүлж, заналхийлэх болсон гэнэ. Тус хотхоны зах зээлийн үнэ м.кв нь 2 сая 200 мянган төгрөг. Харин грашны үнэ 35 сая төгрөг юм байна. Гэвч улсын комисс 21 хоногийн турш ажиллаж байж хүлээж авсан гэх тус барилга үнэ шигээ чанартай байж чадаагүйд оршин суугчид гомдолтой байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Zochin (184.100.209.36)
    Buh SHINE BAIR iim l bgaa shuu dee Harin ORSUUDIIN BARISAN HUUCHIN UGSARMAL BAIR -bol shugamaa solihoos uur ymarch asuudalgui bdag Ymarch STANDART BHGUI , ZUWHUN ASHGAA BODOJ CHANAR MUUTAI MATERIALAAR BARIAD UNGIIG N HUURAAD UNETEI ZARDAG N NUUTS BISH BOLOOD UDAJ BNA HEDEN JILIIN DARAA SHINE BAISHINDAA DARAGDAAD UHCHIH MAGADLAL UNDUR HUDALDAN AWCH BGA HUMUUS UURSDUU BSRIJ BGA MATERIAL BOLON TEHNOLOGI DEER N HYNALT TAWIH , ESWEL HYNALT TAWIHAAS TATGALZSAN ORON SUUTSIIG HUDALDAN AWAHGUI BH N DEER BHAA
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • resident (49.0.160.194)
    encanto zygeer yum baina
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.161.245)
    Улсын комисс 21 хоног архидаад, хахууль аваад ажлаа дуусгаж л дээ. Өгдөг газар нь өгөх хэрэгтэй. Тэр комиссын нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй дээ.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • irgen (203.91.115.42)
    berengiinhen ajiluulsan hvmvvsiin tsalinga ch ogj chadahgvi archagvi kompani yum bnle
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • иргэн (202.70.40.162)
    шинэ байрны хойш харсан цонх нь салхи нэвт үлээж байна лээ энэ бодит үнэн шүү 2,200000 гэдэг бол одоо өндөр үнэ шд утаатай хогтой хүйтэн авах юмгүй газар байна даа
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (122.201.21.116)
    Beleehen zurag hurugteiguu baihad BEREN-giin buunii nohod dunduur norj ireed shaaj uguh yumaa.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Бэрэн грүппээ анхаараач ээ Батүүл даргаа
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Зарис сэтгэгдлүүд алга болоод байна шүү
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • gs (103.26.193.194)
    suhbaatar 100 ailiin baruun hoino
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • barilgiin yamnii ajiltan (202.9.40.249)
    Ene boduul songino hairhan duuregt bzdee
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • adya (103.229.120.161)
    ene ystoi hudlaa medeelel bna ymar teneg n iim hudal medeelel oruuldag bnaaa dulaahan. bairandaa jargaj bnaaa ymar haluun ym be
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
    • dd
      wahahah yu shaagaad bgaa berengiin nohoi vee., hurj ireed amidraad 1 udur, 1 cag suugaad uzdee aimar huiten., us gej zev sda
      2016 оны 01 сарын 27
    • zochin
      Bitgii shaa muu golgoo bodwol ene kompanii ajiltan biz . naad bair chin balgasnaas yalgaa alga
      2016 оны 01 сарын 27
  • zichin (202.61.97.102)
    Ene 1 zahialagchiin gomdol gsn.shuu.Manaih end 120sard nuuj orson.Unen saiahn dulaahan .Bas chanrtai barilga.Zaisand bair avsan ail daatsiin hanagui taazandaa gol togoogoo suuriluul bna gsn.ene barilga bol chanartai gdgiig helie .Buren tsutgamal.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
    • suugch
      Humuusee bitgii huurtaarai bi ene bairand amidardag mash huiten uner tanar ni unheer hetsuu yaah gej awawdaa gej haramsaj bna .hana handwal deer we
      2016 оны 01 сарын 27
  • Зочин (103.229.121.219)
    гол нь барилгын чанар. .. олон жил амьдрах байраа зөв сонгохгүй бол хохирно.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Delger (59.153.114.163)
    Shineer orson bairnuud tohijiltoo hiij amjaagvi bh hviten gedeg ni estoi hudlaa arai ch de arai dendv hudal shv
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.162.54)
    Ene hothonii 1 oroo bair ni bogs ergeh zaigui yadaj bhd polkongui usand ordog shurshuur ni 1 hun arai yadan bagtdag yostoi hogiin bair
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    яанаа ямар аймаар юм вэ барилгын яамныхан түргэн арга хэмжээ аваач дээ Баянсэлэнгэ авгай энэ ажлаа цэгцлээч дээ чиний хийх ажил би?з дээ
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.39.153)
    боловсролын сайд шаймий гантөмөрийн компани. батүүл хүүгийнхээ луйвардсан амгалангийн газрыг бас энэ компанид шилжүүлсэн. бас л баахан хүн хулхидна. ардчилсан намынхан сөнөтүгэй.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    Эндээс байр авах гэж байсанаа болилоо.Заваан газар байна.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    энэ хаана байдаг юм бол бодвол сонгино хайрхан дүүрэгт л байгаа даа.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
    • Зочин
      БЗД гэнээ.өөрөө хаха.Сүхбаатар дүүрэг
      2016 оны 01 сарын 27
    • Зочин
      Хаха. БЗДүүрэгт байдгийншдээ.
      2016 оны 01 сарын 27
    • Зочин
      Эргүү хар мал минь муу л юм болбол Сонгино хайрхан дүүрэгт байдаг юм уу? Наад мэдээллээ бүрэн унш.
      2016 оны 01 сарын 27
  • Зочин (202.179.25.176)
    Бэрэн зомпанийн байрыг УБ хотынхон улсын комисст авсан сурагтай. Яаж авсан нь ойломжгүй байна. Захиалагч нь болох БХБЯ яагаад хүлээж аваагүйг ойлгохгүй байна. Баянсэлэнгэ гуай ажлаа хийгээсэй. Ядаж захиалагчийнхаа үүргийг гүйцэтгээсэй.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Туяа (43.242.243.122)
    Хангай хотхоны талаар үнэн бичиж.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
    • orshin suugch
      ene bair estoi dulaahan. zaluu ger buluuded uneheer tohirson bairaa.. gants dutagdaltai n hogiin asuudal l bn. gadnah orchnoo saijruulchihval zuger bgn.
      2016 оны 01 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
    14 цаг 21 мин
  • 23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
    14 цаг 40 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    14 цаг 59 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    16 цаг 16 мин
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
    17 цаг 29 мин
  • Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 30 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
    18 цаг 36 мин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
    18 цаг 45 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
    18 цаг 49 мин
  • Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
    19 цаг 0 мин
  • Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
    19 цаг 2 мин
  • АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнид осолдож, 8 хүн амь үрэгджээ
    20 цаг 18 мин
  • Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
    20 цаг 24 мин
  • Трамп "Их 7"-ийн удирдагчидтай хурцадмал харилцаанд байна
    20 цаг 40 мин
  • Герман улстай түүх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    21 цаг 43 мин
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
    21 цаг 46 мин
  • Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    21 цаг 55 мин
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
    22 цаг 0 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    22 цаг 25 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    22 цаг 36 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК