БГД-ийн 7-р хороо ”ГССҮТөвд ахуйн газанд түлэгдсэн хүн ирж хэвтлээ“ гэсэн мэдээллийг 01-р сарын 26-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад, БГД-ийн 20-р хороо "Тэх" захын хашаанд газын зуух дэлбэрч Казакстан улсын иргэн 46 настай, эрэгтэй М.С-ийн нүүр, 2 гар түлэгдэж тус эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Д.Дуулим