Автомашинаа асаахаар галаар бамбардаж байгаад гал алджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд суух иргэн Х /38 настай, эрэгтэй/ "Нуundai Grace” автомашинаа асаахаар галаар бамбардаж байгаад гал алджээ.
Гал түймрийн улмаас 2х2м хэмжээтэй зуны амбаар, хашаанд нь байсан Э-ийн эзэмшлийн “Toyota crown” автомашины моторын хэсэг, иргэн Ц-ийн “Sonata-6” автомашины урд гэрэл шатжээ.
Энэ талаарх гал түймрийн дуудлага өчигдөр 08:40 цагт онцгой байдлын албанд ирж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид унтраасан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.