Сонгионхайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс, 12 дугаар хороо, хөдөлмөрийн хэлтэс "Төгс бүсгүйчүүд" ТББ хамтран Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээий төвийн орчим эрхэлсэн тодорхой ажилгүй биеэ үнэлэгчдийг бүртгэлжүүлж, ажил хөдөлмөрт зуучлах ажлыг зохион байгуулж эхэллээ.
СХД-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс нь Саппоро үйлчилгээий төвийн урд Хөдөлгөөнт хяналтын цэгийн төсөв мөнгийг шийдвэрлүүлж 24 цагаар ажиллуулж байна. Үүний үр дүнд гэмт хэрэг зөрчил тодорхой хэмжээгээр буурч байгаа аж.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд биеэ үнэлэгчдийг бүртгэл судалгаанд тогтмол хамруулж, ажилд зуучлах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.
Биеэ үнэлэгчдийг ажилд зуучлан оруулснаар зөв чиг хандлага руу татна оруулах боломжийг нээж байгаа гэдгийг цагдаагийн алба хаагчид онцоллоо.
Дашрамд хэлэхэд, 2008 оноос хойш биеэ үнэлэгчдийн тоо 210 болж өсч байсан ч сүүлийн жилүүдэд биеэ үнэлэгчид багасч байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (6)