Увс аймгийн прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газар дээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар үр дүнгийн талаар хэлэлцсэн ба түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах талаар “САР ШИНЭ” нэгдсэн арга хэмжээний удирдамж гарган ажилласан байна.
Мөн прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврын хэрэгжилтийн талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, замын байцаагч, хэсгийн төлөөлөгч нараас тест авч эрүүгийн байцаан шийтгэх хууль, прокурорын хяналтын ажил, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах зорилгоор сургалт зохион байгуулжээ.