Төв аймгийн 27 сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зуунмод суманд болж өндөрлөжээ.
Зөвлөгөөнд Төв аймгийн прокурорын газрын туслах прокурор А.Аварзэд оролцож, тус аймагт 2015 онд гарсан гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.
Төв аймгийн Прокурорын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлтэй хамтран 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төр захиргаа, хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх гэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Зөвлөгөөнд оролцогчдоос аймгийн Прокурорын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хамтын ажиллагаа сайжирч, энэ талаар олон ажлуудыг санаачлан хийж байгаад талархал илэрхийлжээ.