Сүүлийн үед ахуйн хэрэглээний осолд өртөж эмнэлэгт хүргэгдэх тохиолдол ихэссэнийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Тухайлбал, машины халаах гэж байгаад галласан, халуун тогоотой хоолонд хүүхэд унаж бэртсэн гэх ахуйн хэргийн осол хэргийн дуудлага эрс өсөх болсон.
Тэгвэл өчигдөр л гэхэд БЗД-ийн 19-р хороо “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирлээ” гэсэн мэдээлэлийг 01-р сарын 26-нд авч шалгахад, БЗД-ийн 19-р хороонд суух 31 настай эмэгтэй О нь галаа асаахаар бензин цацаж гал алдан 10 настай охин Х-ын нүүр, баруун гар, хэвлий түлэгдэж гэмтэн эмчлүүлж байгааг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим