“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг өндөрсгөөд байна.
Тухайлбал, ХУД-ийн 13-р хороо “Биокомбинатын зам дээр 01-р сарын 27-нд “Hyundai Sonata-5” автомашиныг зогсоож шалгахад: 5-р хэсгийн задгайд суух 46 настай эрэгтэй Ч-ын гаражаас хонины мах 4ш, тэмээний мах зэргийг ЧД-ийн 13-р хороонд суух 26 настай эрэгтэй Н гэгч хулгайлан тээвэрлэж явсныг илрүүлэн ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн ХУД-ийн 3-р хэлтэс “ТЭЦ-3 урд автозам дээр 01-р сарын 27-ны 12:00 цагт БЗД-12 хороонд суух 62 настай эрэгтэй Ц -ийн жолоодож явсан “Kia Frontier” автомашиныг зогсоон шалгахад: Гарал үүслийн бичиггүй ямааны мах 2тн тээвэрлэж явсаныг саатуулан ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим