Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүг 2011 онд хар тамхины хэргээр ялласан билээ.
Анхан шатны шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан бол дараагийн хоёр шатны шүүхэд ялыг нь хэвээр үлдээсэн юм.
Түүнийг хууль бусаар хар тамхи олж хадгалж, бусдад борлуулахыг завдсан хэргээр ийнхүү яллагдсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард батлагдан гарсан Өршөөлийн тухай хуулиар Ц.Улаанхүү начны дэглэмийг бууруулж, ялаас хоёр жилийг хасчээ.
Сэтгэгдэл (1)