Эрх мэдэл, албан тушаалаараа далимдуулан оюутнуудаас их хэмжээний мөнгө завшиж, мөн оюутнуудын картны мөнгөөр хувьдаа байр, машин худалдаж авсан гэх МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр болон дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нарыг өнгөрсөн оноос эхлэн авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн билээ.
Эх сурвалжийн хэлснээр Д.Батбаяр нь 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар шилжүүлсэн байгаа гэдгийг эх сурвалж хэлэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)