2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 335 хүлээн авснаас зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 0 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2 , явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Д.Дуулим